Коронавирусний шинэ хувилбар БНСУ-д бүртгэгджээ

Их Британид илүү хурдан халдварладаг “COVID-19”-ийн шинэ хувилбар 12 дугаар дундуур илэрсэн. Тэгвэл тус улсаас 12 дугаар сарын 22-нд БНСУ-д ирсэн гурван хүнээс хувьссан вирус илэрлээ хэмээн БНСУ-ын Өвчинд  хянал тавих, урьдчилсан сэргийлэх төв (KDCA) мэдээлжээ. Тэд Лондонд амьдардаг бөгөөд гэр бүлээрээ ирснийх нь дараа шинжилгээнд хамруулахад коронавирус илэрчээ. Түүнчлэн Их Британиас гэр бүлээрээ ирсэн өөр дөрвөн хүний ​сорьцыг шинжилж байгаа аж. Хувьссан вирус нь 70 хувиар илүү хурдан халдварладаг гэж дүгнэж байгаа боловч илүү хурдан үхэлд хүргэдэг эвсэл өвчний явцыг хүндрүүлдэг гэсэн нотолгоо одоогоор байхгүй байгаа юм.